Нөгөөдөр “Бурхан багшийн их дүйчин өдөр” тохионо

Энэ өдөр бурханы шашинтан бүгдээрээ эхийн ачийг хариулах өдөр хэмээн үзэж эцэг эхийгээ баярлуулах, аав ээжийн ачийг санах, тэднийгээ тэтгэх үйлүүдэд шамдддаг байна. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдээс “Эхийн ачийг хариулах дүйчэн өдөр”-ийн талаар мэдээлэл өглөө.

Энэ өдөр Гандантэгчлэн хийд дээр дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулна. Үүнд:

  • 06:30-7:30 цагийн хооронд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба лам нийт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ. Нэг өдрийн хугацаанд өглөөний нар мандах цагаас маргааш өглөөний үүр цайх хүртэл өөрийн дотоод сэтгэлээ хянаж, сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээдэг онцгой зан үйл юм.
  • 08:00-18:00 хүртэл Бурхан багшийн Чого хурал хурана.
  • 08:00-20:00  Очирдарийн дуганад Дэмчиг Ядамын тусгай хурал явагдана.
  • 13:00-14:30 Дарь эх бурханы даган соёл хүртээх үйл ажиллагаа явагдана.
  • 14:45 Жанрайсиг бурханы өмнө нийтээрээ эцэг эхийн ачийг хариулах ерөөлийг сүсэгтэн олон хамтдаа монгол хэлээр хамтдаа уншина.

Мөн Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба лам эцэг эхийн ачийг хариулах тухай сэдэвтэй хичээл ЕБС-ын 75-р сургуульд орно.   

Энэ өдрийг угтаад өнөөдрөөс эхлээд 3 хоногийн хугацаанд сүсэгтэн олон нийтээрээ маань уншиж, уншсан мааниа Жанрайсиг дуганын өмнө эцэг эх тэргүүтэй эх болсон зургаан зүйл хамаг амьтны сайн сайхны төлөө зориулж унших зан үйлүүд явагдаж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button