Өвлийн ЭЕШ-ын шалгуулагчид суудлын хувиараа 11 сарын 25-ны дотор хэвлэж аваарай

2024 оны өвлийн “Элсэлтийн шалгалт”-ын шалгуулагчид “суудлын хуваарь”-аа 2024 оны 11-р сарын 25-ны өдрийн 09:00 цагаас хойш eyesh.eec.mnцахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж аваарай.

Суудлын хуваарь гэдэг нь таны шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суух суудал, шалгалтын цагийг зааж өгсөн хуудас юм.

2024 оны өвлийн “Монгол хэл бичгийн шалгалт” болон “Элсэлтийн шалгалт”-ын бүртгэл 11-р сарын 10-ны өдөр 18:00 цагт дуусна. Та шалгалтад бүртгүүлэх бол eyesh.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ үү. Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөрөө төлснөөр таны бүртгэл баталгаажихыг анхаараарай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button