С.Цэрэнчимэд чөлөөт бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотод үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө эмэгтэй дөрвөн жингийн финалын барилдаанууд болсноос Монголын шигшээ багийн тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд -59 кг жинд мөнгөн медаль хүртлээ.

Урьдчилсан шатанд Мексикийн Алехандра Ривера Арригаг 10-0 харьцаагаар ялсан тэрээр шигшээ 16-д Канадын Лоренс Бьюрегардтай 8-8 харьцаагаар тэнцэн бүхэл онооны илүүгээр ялсан.

Улмаар шөвгийн наймд Азербайжаны Алёна Колесникийг 9-0, хагас шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4-1 харьцаагаар тус тус ялж финалд шалгарсан юм. Харин финалд Японы Рисако Кинжод 4-2 харьцаагаар ялагдан мөнгөн медаль авлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button