Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
омуу, томуу төст өвчний үед хоол хүнсээрээ дархлаагаа дэмжээрэй.
- Та ус уух хэрэгтэй. Өглөө босоод 1-2 аяга бүлээн ус ууна. Чийгшсэн салст бүрхэвчийн вирусын эхний хамгаалалт болно. Өдөртөө 6-8 аяга ус уу.
- Өглөөний цайгаа тогтмол уух
- Халуун бүлээн шингэн зүйл сайн уух
- Махан хоолоо тохируулж хэрэглэх. Аль болох олон төрлийн ногоотой, шөлтэй хоол идэх
- Сүү, тараг, айраг, аарц, өрөм, зөөхий, шар тос, ааруул, ээзгий ээдэм аль болох түлхүү хэрэглэ
- Хүүхдээ хангалттай хооллож буйд байнга хяналт тавиарай.