Зайсангийн хуучин гүүрийг нэг сарын хугацаанд түр хаана

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй.

Уг гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ. Харин оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулган шинээр барих ажлыг эхлүүлнэ гэв.
Эх сурвалж: НЗДТГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button