Бөөрөлжүүтийн станцад гал гарснаас эрчим хүч нийлүүлэх хугацаа хойшилжээ
Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр 600 МВт-ын хүчин чадал бүхий Бөөрөлжүүт цахилгаан станцын эхний блок болох 150 МВт станцын нээлт өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн.
Энэ сард төвийн бүсийн эрчим хүчний системд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ажиллаж байсан тус станцын нүүрс дамжуулах туузан дамжуургын нэг хэсэгт өчигдөр /2024.11.17/ өглөө гал гарчээ. Галтай холбоотой асуудлаар станцаас мэдэгдэл гаргасан бөгөөд ослын улмаас төвийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлэх хугацаа хойшлогдсон байна.
Ядаж байхад яр” !!!