Чингис хааны үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээж авч уулзлаа.
Монгол-Чех хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой ирэх онд тохиохтой холбогдуулан олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар Элчин сайд Ян Вытопилтой ярилцаж, санал солилцлоо.
Энэ хүрээнд Монгол Улсын Филармонийн Морин хуурын найрал Чех Улсын нийслэл Прага хотод ирэх оны 3-р сард тоглохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан” сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн Үндэсний музейд зохион байгуулахаар Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үндэсний музей 2024 оны 6 дугаар сард гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу үзэсгэлэн дэглэх бэлтгэл ажлын талаар ярилцжээ.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам