Ахмадын асрамжийн төвийн барилгыг шинэчлэхэд Туркийн Гувен эмнэлэг дэмжлэг үзүүлнэ

Бүгд Найрамдах Турк Улсын Гувен сүлжээ эмнэлгийн гадаад харилцаа хариуцсан захирал хатагтай Тугба Ариз, Турк Монголын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Вейсел Чифтчи нар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зочиллоо.

Зочдыг тус яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж, Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Ю.Отгонбилэг нар хүлээн авч уулзан 2025 оноос хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан ахмад насны эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээг сайжруулах, идэвхтэй насжилтыг дэмжих, асаргааны хувилбарт үйлчилгээг шинээр нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Турк Улсын Гувен сүлжээ эмнэлэг, Турк Монголын сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Вейсел Чифтчи нар 2025 онд Монгол Улсын ахмадын асаргаа, эрүүл мэндийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, хамтран ажиллах саналаа танилцууллаа.  

Хоёр тал ахмад настны улсын асрамжийн газруудаас судлан, шаардлагатай барилга байгууламжийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх, асрамжийн газрын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад хамтран ажиллах талаар ярилцав.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button