СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд төв болон зүүн аймгуудаар хүйтэрч, цасаар шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:12-р сарын 1-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 11-р сарын 29-ний 20 цагаас 11-р сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Халх голын хөндийгөөр, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -28…-33 градус, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Увс нуурын хотгор, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -16…-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус, өдөртөө Завхан голын эх, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Увс нуур болон Байдраг, Идэр голын хөндийгөөр -7…-12 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.
2024 оны 12-р сарын 1-нээс 2024 оны 12-р сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
12-р сарын 1-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
12-р сарын 01-нээс нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -16…-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -12…-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ