Б.Гантулга Ерөнхий сайдын зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөхийг хүсжээ

Ерөнхий сайдын Залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөхөөр Сэгс Цагаан Богд буюу Б.Гантулга ажилладаг. Гэвч тэрбээр ажлаа хүлээлгэн өгөхийг хүсжээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Т.Ганзул “Ерөнхий сайдын Залуучуудын асуудал эрхэлсэн зөвлөх Б.Гантулга өнөөдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” гэв. Б.Гантулга өнгөрөгч наймдугаар сараас дээрх албан тушаалд томилогдсон.

Ташрамд мэдээлэхэд, Б.Гантулга нь “Шинэ Монгол” технологийн коллежид англи хэлний багшаар ажилладаг. Дууны үг бичдэг.  Найзуудынхаа дунд дуу зохиодог байсан, түүнээс дуучин, олны танил болох зорилгоор дуу зохиож, дуулж эхлээгүй гэж тэр ярьжээ. Түүний Секс цагаан богд гэдэг нэрийг анх хамтлагийнх нь бөмбөрчин өгч байсан аж.

2 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Dorj
1 month ago

iim dolir banid yun segs tsagaan be ? segsger athichin l bn shuu , odoo tegeed unuu harvdag harvaad biluu ? helniihee kursd yvuulah ym uu ?

GANAA
1 month ago

UUL 2 LAA ZAILSAN BOL SAIN SAN

Back to top button