ГССҮТ: Өвдөгний тойгийн төрөлхийн мултралыг дурангийн аргаар засах эмчилгээ нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний төрөлхийн тойгийн мултралыг дурангийн аргаар засах мэс заслыг амжилттай хийжээ.

Тус баг бүрэлдэхүүнд Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Д.Бат-Эрдэнэ, Д.Оюунжаргал, Х.Ганзориг, Н.Нямсүрэн болон Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Б.Батцэцэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.Цэцгээ, мэс заслын сувилагч Б.Ганжаргал, М.Дуламсүрэн, Ү.Пэрмаа нар багтсан байна.

Хүүхдийн гэмтэл согогийн нийгэмлэгийн эмч нарын хувьд уг эмчилгээний шинэ технологийг тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр төрөлхийн болон олдмол согог засах мэс заслын арга улам боловсронгуй болж, хөнөөл багатай, үр дүнтэй, үйлчлүүлэгчдэд зовуурь  шаналал багатай, эдгэрэлтийн явц богино байх зэрэг олон давуу талтай аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button