Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмнэ
НИТХ-ын хурал үргэлжилж байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг танилцууллаа.
Тэрээр ““Нийслэлийн 2025 оны төсвийн төслийн тухай хуульд суурь орлого зарлагыг ₮3.4 тэрбум төгрөгөөр тооцож улсын төсөвт орлого бүрдүүлэхгүй байхаар төлөвлөсөн. Сүүлийн жилүүдэд нийслэлийн тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн. Энэ нь авто замын сүлжээ өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Хотын гол болон туслах замуудын хүртээмжтэй байдлыг нэмэхээр 138 км гаруй авто замыг шинэчилнэ.
Тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэхдээ нийтийн тээврийн татварыг 0 хувь байхаар тусгасан. 2013 оноос хойш уг хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Тус албан татварын төлбөрийг шинэчилснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын сангийн төсөв нэмэгдэнэ. Тээврийн хэрэгслийн албан татварын 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэхээр төсвийн төсөлд тусгалаа” гэлээ.
Dargaa! zamiin km tutamd avch bg tulbur OU.n jishigees ih baga bn gej tanai darga soliorch bh ym , tegvel ter darga unuudur ard tumenii avch bg tsalin huls n ter OU.n jishigees ymar bn gej haritsuulj uzmewr ym bish uu ? ta nar ih tsalintai bas zamiinhaa tatvariig tulduggui bj bolno , tegvel ta nart irgediinhee tuluu neg tootsood uzeh setgel bn uu ?