“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ИЛЧИТ ТЭРГҮҮДЭЭ АНХ УДАА ИХ ЗАСВАРТ ОРУУЛЖ, ХҮЛЭЭН АВЛАА
“Монголын төмөр зам” ТӨХК нь 2008 оны 3-р сард үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш түүхэндээ анх удаа илчит тэргүүдээ их засварт оруулж, ашиглахад бэлэн болгоод байна. Тодруулбал “CKD4b” загварын MR2304, 2305 илчит тэргүүд БНХАУ-д их засварт орсны дараа Монгол Улсын хилээр орж ирлээ.
“Монголын төмөр зам” ТӨХК нь өөрийн эзэмшлийн илчит тэргүүдийг 2009–2012 онуудын хооронд худалдан авсан ба өнөөдрийг хүртэл төлөвлөгөөт их засварт хамруулаагүйн улмаас 2023 оны байдлаар бүх илчит тэрэг засварын гүйлт хэтэрсэн, техникийн гэмтэлтэй, ашиглах боломжгүй сул зогсож байв.
Компанийн зүгээс шуурхай арга хэмжээ авч 2024 онд илчит тэргүүдийг их засвараас хүлээн авч тээвэрт оролцуулахад бэлэн болоод байна.