Гавьяат тамирчин М.Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж байна.

Эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөөр 116 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртжээ. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аваргаас тав дахь медалиа хүртэж буй нь энэ юм.

  • 2017 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт)
  • 2019 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт)
  • 2021 оны ДАШТ – Алт (Нийлбэр)
  • 2022 оны ДАШТ – Мөнгө (Түлхэлттэй)
  • 2024 оны ДАШТ – Мөнгө (Огцом өргөлт)

Тэмцээнд 92 орны 471 тамирчин оролцож байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ барийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө.

Эх сурвалж: БТСУХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button