ОБЕГ: Гоёлын гацуур гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай
Гоёлын гацуур модыг ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгдэг аж. Хэрэв гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж, дараах зөвлөгөөг хүргэлээ.
Аюулгүй байдлын зөвлөмж:
- Чанартай гацуур мод сонгох: Галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгох,
- Цахилгаан гэрлийг шалгах: Утаа гарсан, гэмтсэн гэрэл ашиглахгүй байх,
- Галын эх үүсвэрээс хол байлгах: Лаа, халаагч төхөөрөмжөөс зайтай байрлуулах,
- Гацуур мод ч гэсэн анхаарал шаарддаг гэдгийг мартаж болохгүй гэлээ.
Эх сурвалж: ОБЕГ