Татвар авч байгаа л бол таныг сайхан амьдруулах үүрэгтэй!
Монголд ардчилсан тогтолцоо ялсны дараа татвар төлөгчдийн мөнгөөр Байгаль орчны яам байгуулансайд, дарга нарын тоог нэмснээр монголчууд бид түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамал, цэвэр усны нөөцтэй болж, бэлчээрийн маань 70 гаран хувьцөлжилтөнд нэрвэгдсэн. Энэ яамны хариуцсан утаа бас орчны элдэв бохирдлоос гадна дэлхийн анхны дархан газар Богд уул юу болж хувирсныг харчих!Гэтэл УИХ-ын “эрхэм” гишүүд өнөөдөр байгаль орчин хариуцсан төрийн захиргааны энэ төв байгууллагынтогтолцоог бус “Утааны асуудлыг хэлэлцэнэ” хэмээн хэрээ лугаа гуаглаж сууна. Тэд анх удаагаа алдагдалгүй төсөв баталсныхаа дараа “Улсын төсвийг тэлэхийн тулд валютын тогтмол бас өсөж байх нэмэлторлогууд яаж бий болгох вэ?” гэж бодохын оронд гадны зээл авч “бүтээн байгуулалт” хийхээр харх адил олон тийш гүйлдэж эхлэв. Үр дүнд нь тэд баяжиж, ард иргэд бид улам ядуурна. Гэтэл сарын таван сая төгрөгийн цалинтай УИХ-ын гишүүний суудалд сонгуулиар таван тэрбум төгрөг зарж суучихаад, өөрөө улам баяжиж, тавьсан өрөө хуулийн дагуу татвар төлөгчид биднээр төлүүлчихэж байгаа хүнийг яаж “эрхэм гишүүн” хэмээн өргөмжилж болох билээ! Бас тэднийг хулгайч, луйварчин эсвэл ард иргэдийнхээ татварын мөнгөөр улс, орныхоо эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг террористууд гэж нэрлэвэл шүүхийн шийдвэр гараагүй байхад хүн гүтгэсэн гэж бид өөрсдөө хэрэгт орно. Иймээс эд нарыг хэн эсвэл юу гэж нэрлэх ёстой вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.
Мал, амьтад ялангуяа хөхтнүүд их ухаантай, харин хүн сэтгэдгээрээ л эдгээрээс ялгардаг, бас давуу талтай. Иймээс хүний хэлээр ярьдаг атал ан амьтад, малаас ч дор үйлдэл хийж байгаа эдгээр хүн дүрстэнүүдийг малаанз, олон тоон дээр малаанзууд гэж нэрлэе! Хэргийн учир нь малаанзууд зөвхөн Монгол Улсад л ингэж олон түмний толгой дээр сандайлчихаад байгаа юм биш. Бүх ардчилсан улсуудад ийм байна. Бүр НҮБ гэхэд л хамгийн том олон улсын энэ байгууллага тусгаар улс болгоны бүрэн эрхийг хангаж, дайн гаргахгүй байх үүрэг хүлээж,татвар төлөгчдийн маш их мөнгийг үйл ажиллагаандаазарцуулдаг. Харин өнөөдөр НҮБ энэ гол үүргээ яг эсэргээр нь биелүүлж байгаа атал албан хаагчид ньмөнгөө хуучин янзаараа авч, үрсээр л сууна. Иймээс энэ бүхнийг харж, тэсэхээ байсан ард иргэд эхнээсээмалаанзуудаа хотын гудманд шууд буудан алж, алуурчин нь нийтийн сүлжээнд баатар болж эхлэв.
Ардчиллын тулгуур АНУ-ын Нью-Йорк хотын төвдэнэ сарын 4-ний өглөө эрүүл мэндийн даатгалын UnitedHealthcare компанийн гүйцэтгэх захирал 50 настай Брайан Томпсон жил бүр болдог хөрөнгө оруулагчдын чуулганд оролцохоор Хилтон зочид буудлаас гарч яваад буудуулжээ. Уг буудлагаас дөрвөн минутын дараа яаралтай тусламжийнхан Нью-Йоркийн Хилтон Мидтаун хотхонд ирж, Томпсоныг эмнэлэгт хүргэсэн ч тэрээр шархаа даалгүй нас барав. Хяналтын камерын бичлэгийг шалгахад явган хүний зам дээр зогсож байсан машины ард нуугдан, хүлээж байсан юүдэнтэй хүрэм өмссөн этгээд хохирогч руу алхан очиж ар нурууруу нь олон удаа буудсан байна. Нью-Йорк хотын цагдаагийн газрын ахлах комиссар Жессика Тиш “Энэаллага бол урьдчилан төлөвлөсөн, санаатай хэрэг” гэж мэдэгдэв. Цагдаа нар Төв цэцэрлэгт хүрээлэнгээс алуурчны орхисон нэг удаагийн гар утас, алуурчныДНХ-ийн дээж бүхий усны сав болон үүргэвчийг нь олжээ. Цагдаагийнхан хэргийн газраас олсон хонгион дээр байсан гурван үгнүүдийг даатгалын бизнесийн албан бус уриа болох “Хойшлуул! Үгүйсгэ! Хамгаал!” гэсэн утгатай холбоотой байж магадгүй гэж байсан ч хожим нь “delay” буюу “цууриа, уриа”, “defend” буюу “хамгаалах”, “depose” буюу “суудлаас нь ховхолох” гэсэн утгатай үгс гэдэг нь тодорхой болсон байна.
Цагдаа нар энэхүү аллагын дараа бүх видео бичлэгийг шалгаж алуурчин Нью-Йорк хотод Грейхаунд хотоос автобусаар ирээд HI New York City Hostel-д хуурамч үнэмлэх ашиглан бүртгүүлж, байрласан бөгөөд тэрээр ихэнхдээ маск зүүж нүүрээ нууж байсан ч буудлын ажилтантай ярилцах гэж маскаа тайлсан нь хяналтын камерт үлдэж, цагдаа нар түүний зургийг олон нийтэд мэдээлж, гэмт этгээдийг барьсан байна. Энэ сарын сарын 9-ний өдөр цагдаад хүн амины хэрэг гарсан газраас 370 км-ийн зайд орших Пенсильвани мужийн Алтуона хотын Макдоналдсын хоолны газарт“Алчуурчинтай төстэй хүн байна” гэсэн мэдээлэл иржээ. Хэргийн газар хоёр цагдаа очиж, сэжигтнийг зөөврийн компьютерээ ширтэж байхыг харжээ. Алуурчныг барьсан эргүүлийн цагдаа Тайлер Фрай сэтгүүлчдэд“ Бид түүнээс саяхан Нью-Йоркт очсон эсэхийг асуухад бие нь чичирч эхэлсэн. Миний хамтрагч бид хоёр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан гэрэл зураг, видео бичлэгийг харсан тул түүнийг мөн гэдгийг шууд л таньсан” гэж хэлжээ. Хэрэгтэн биедээ хуурамч үнэмлэх, 3D принтер ашиглан хийсэн тул металл илрүүлэгчээр илрүүлэх боломжгүй дуу намсгагчтай гар хийцийн гар буу авч явжээ. Хэрэгтэнгхүн амины хэрэгт буруутгаж, хууль бус зэвсэг эзэмшсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэв.
Алуурчин Луижи Мангионе нь 26 настай, Балтимормужид оршин суудаг, клуб, асрамжийн газрын сүлжээ, үл хөдлөх хөрөнгийн компанитай маш чинээлэг гэр бүлээс гаралтай нэгэн юм. Тэрээр Балтимор дахь хөвгүүдийн хамгийн нэр хүндтэй хувийн сургуулийг төгссөн бөгөөд 2016 оны төгсөлтийн шилдэг сурагчдын нэг байжээ. Мангионе 2020 онд нэр хүндээрээХарвардтай тэнцэх болсон, Пенсильванийн Айви Лигийн их сургуулийг компьютер, мэдээллийн технологийн шинжлэх ухааны чиглэлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн аж. Энэ хэргийн гол учир нь цагдаа нар Мангионег баривчлах үед гар хийцийн зэвсэг, хуурамч бичиг баримтаас гадна “энэ хэргийнсэдэл, хэрэгтний сэтгэлгээ”-г тодорхойлсон, түүний өөрийн гараар бичсэн “Холбооны мөрдөх товчооны ажлыг хүндэтгэдэг учир тэдний ажлыг хөнгөвчлөх үүднээс би хэнтэй ч хамтран ажиллаагүй гэдгээ шууд хэлье…Би хийсэн зүйлдээ уучлалт гуйж байна, гэхдээ үүнийг би хийх ёстой байсан. Үнэнийг хэлэхэд эдгээр шимэгчид үүнийг хүртэх ёстой. АНУ нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй эрүүл мэндийн системтэй ч бид дундаж наслалтаараа 42-т жагсдаг. United Healthcare бол зах зээлийн үнэлгээгээр АНУ-ын хамгийн том компани бөгөөд Apple, Google, Walmart-ын дараа ордог. Эдний орлого ингэж өссөн ч бидний дундаж наслалт өссөнгүй. Үүнийг яах ёстой вэ?… Иргэд олон жил авлига, баячуудын шуналын тухай бичиж байна… Мэдээжийн хэрэг, би энэ бүхний эсрэг харгис байдлаар сөрөн зогссон анхны шударга ёсны төлөө хүн” гэх мэтээр бичсэн гурван хуудас “Тунхаг бичиг” гарсан нь АНУ-ын нийгмийн сүлжээнд жинхэнэ “бөмбөг” тэсэлсэн явдал болж, алуурчин шууд л ардын баатар болж орхив. Учир нь АНУ-ын эрүүл мэндийн даатгалын томд тооцогдох United Healthcare компанийн захирал Брайан Томпсон алагдсаны дараа X, Instagram, Reddit, TikTok-ийн хэрэглэгчид АНУ-д эмнэлгийн тусламж авах хичнээн хэцүү, хэт их үнэтэй, их хэмжээний татвар төлөх ёстой болдог, даатгалын компаниуд шаардлагатай эмчилгээний төлбөрийгдаатгагчид төлөхөөс хэрхэн, яаж татгалздаг талаар сэтгэгдлээ идэвхтэй хуваалцаж эхэлсэн юм байна.Тухайлбал, “Би эрчимт эмчилгээний сувилагчаар ажилладаг бөгөөд нас барж буй өвчтөнүүдийг даатгалаар эмчлэхээс татгалзаж байгааг хараад миний дотор муухайрдаг. Даатгалтай өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэн ямар хүнд байдалд орж байгааг өөрийн нүдээр хардаг, надад Брайан Томпсоныг алагдсанд харамсаж, түүнийг өрөвдөх сэтгэл огт төрөхгүй байна” гэх мэтээр бичиж байжээ. Иймээс Daily Mail-д алуурчны гурван хуудас “Тунхаг бичиг” бүрэн эхээрээнийтлэгдсэний дараа АНУ-ын нийтийн цахим сүлжээнд жинхэнэ давалгаа өрнөж, “Бид дандаа зөвхөн Ардчилсан эсвэл Бүгд найрамдах намаас төр засгаа бүрдүүлж, сонголтгүй сонголт хийж байна”, “АНУ-ын төрх засгийнхан иргэд хэт баян эсвэл хэт ядуу амьдарч байгаа явдлыг “Энэ бол кампитализм, өөр арга байхгүй. Эсвэл коммунизм байгуулж та нар бүр муу амьдрах юм уу” гэж биднийг доромжилдог”, “Шударга бус явдлын эсрэг тэмцэх цаг болсон” гэх мэт сэтгэгдлээр дүүрэв. Сүлжээний энэ давалгаа алуурчныоршин суудаг Пенсильвани мужийн амбан захирагч Жошуа Шапирог нийгмийн сүлжээнд “Аллага бол асуудлыг шийдэх гарц биш! Иргэний нийгэм үзэл суртлын хувьд ийм сонор сэрэмжгүй байвал бид бүгдэдаюул нүүрлэх болно. Зарим хүн нийгмийн сүлжээнд энэ алуурчныг баатар гэж магтан бичиж байна. Намайг сонс: Тэр баатар биш!” гэж бичихэд хүргэв. Гэсэн ч нийтийн сүлжээнд америк иргэдийн Луижи Мангионег дэмжих явдал буурсангүй, түүнийг дэмжсэн элдэв суртал ухуулга нийтлүүлж, түүний зурагтай хувцас өмссөн зургаа тавьж, өмгөөлөгч авахад нь зориулан данс нээн мөнгө цуглуулж эхлэв. Энэ бүхэн манай УИХ яаралтай “Авлигын эсрэг хууль” болон “Нийтийн албан хаагчийн хууль бус хөрөнгийг хураах тухайхууль”-ийг баталж, авлигыг таслан зогсоож, улсын төсвөө тэлэх валютын тогтмол бас өсөж байх нэмэлт орлогууд яаж бий болгохыг ард иргэдээсээ асуух цаг болсон гэдгийг батлан харуулж байна. Яагаад гэвэл,бид манай төр, засагт гарсан малаанзуудын “ач тус”-аар иргэдийн маань дундаас алуурчин төрж, нийтийн сүлжээний баатар болохыг үзмээргүй бас хармааргүйбайна!! Учир нь өнөөдөр “Татвар авч байгаа л бол таныг сайхан амьдруулах үүрэгтэй!” гэдэг зарчим “Төр байгаа л бол та татвар/үнэндээ бол татварууд, төлбөрүүд, хураамжууд/ төлнө! Харин яаж амьдрах чинь таны хэрэг!” болон хувирч, бүх зүйлийг орвонгоорнь эргүүлж, учир начирыг нь алдагдуулчихаад байна!!!
Г.АМАРСАНАА