ЦЕГ: Цахимд тархсан бичлэгийн дагуу “Этик” продакшны жүжигчнийг шалгаж эхэлсэн

Кино уран бүтээл туурвидаг “Этик” продакшны жүжигчин бусдын биед халдаж буй бичлэг цахим сүлжээнд өчигдөр (2024.12.16) тархжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Энэ асуудал олон сарын өмнө болжээ. Хохирогч тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэлээ.

Харин “Этик” продакшны зүгээс “Продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна. Тэр үйлдэл хувь хүний өөрийн асуудал бөгөөд бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон” хэмээх мэдэгдэлгаргажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button