Шүдний эмч, жүжигчин Б.Бадамцэцэг Ерөнхийлөгчийн зөвлөх болжээ

“Шүдний дагина” гэгддэг жүжигчин, шүдний эмч Б.Бадамцэцэг Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх болжээ. 

Тэрбээр 2012 онд “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-г байгуулж, хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эмчилжээ.

Дөрвөн жилийн турш төрсөн өдрөөрөө 300 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж, нийгмийн сайн сайхны төлөө санаачилга гарган ажилладаг. Жүжигчин Б.Бадамцэцэгийг 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байв.

2 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
ард
29 days ago

энэ хүүхэд юу зөвлөх болдоо хөөрхий дөө.

Зссссс
28 days ago

Зүгээр шүдээ эмчлээд л явж байг л даа. Өөрөө ч татгалзах хэрэгтэй шүү дээ. Дарга нартай, хутгалдаад л хүн биш болно дөө

Back to top button