Баянхонгор аймагт хүчтэй газар хөдөлж иргэдэд нүргэлэх дуу сонсогджээ
Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан багийн “Өхөгийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 36 км-т/ 12.22-ны өдрийн 10:36:37 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 10:43 цагт цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Галуут сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад иргэдэд нүргэлэх дуу чимээ сонсогдсон, чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдэгдсэн байна.