Нэгдүгээр сарын 1-нээс иргэд автобусанд 1000 төгрөг төлж зорчихоор болов
НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм.
Өмнө нь 30 минутын дотор дамжин суухад үнэ төлбөргүй байсан. Шинэ журмаар 06:00-23:00 цаг хүртэл буюу автобусны зориулалтын картаар эхний удаагийн 1000 төгрөгөө төлсөн бол өдөрт 4 удаа автобусаар үнэгүй зорчино. Харин арилжааны банкны картаар төлбөрөө төлсөн энэ үйлчилгээ үйлчлэхгүй.