Япон хэл, соёл судлаач оюутны тэтгэлэг зарлажээ
2025 оны Японы Засгийн газрын япон хэл, соёл судлаач оюутан, ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.
Японы Засгийн газар /Японы БШУЯ/ 2025 оны Японы их сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутан, ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэгч оюутныг дараах шалгуураар бүртгэж байна.
【ЯПОН ХЭЛ, СОЁЛ СУДЛААЧ ОЮУТАН】
Тус хөтөлбөрт хамрагдсанаар суралцагч оюутан нь япон хэлний түвшин, Япон орон судлал, япон соёлын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, энэ дагуу боловсрол эзэмшинэ.
Тэтгэлэг авах хугацаа: 2025 оны 10 сараас (эсвэл сургалт эхэлсэн сараас) 1 жил
Тэтгэлгийн хэмжээ: Сар бүр 117,000 иен
Элсэлт болон сургалтын төлбөр: Японы БШУЯ-аас хариуцна
Суралцах байгууллага: Японы БШУЯ-аас заасан Японы их сургууль
Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл) болон ярилцлагын шалгалт
【ЕБС-ИЙН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭГЧ ОЮУТАН】
Тус хөтөлбөрт гадаад орнуудаас ЕБС-д багшилж буй багш нар хамрагдах бөгөөд Японы ЕБС-ийн сургуулийн сургалтын хөтөлбөр, боловсролын агуулгын талаар суралцаж, судалгаа хийнэ.
Тэтгэлэг авах хугацаа: 2025 оны 10 сараас (эсвэл сургалт эхэлсэн сараас) 2027 оны 3 сар
Тэтгэлгийн хэмжээ: Сар бүр 143,000 иен
Элсэлт болон сургалтын төлбөр: Японы БШУЯ-аас хариуцна
Суралцах байгууллага: Японы БШУЯ-аас заасан Японы их сургууль
Шалгалт: Бичгийн шалгалт (япон хэл, англи хэл) болон ярилцлагын шалгалт
Хөтөлбөрийн удирдамж болон бүрдүүлэх материалыг эндээс үзнэ үү.