2025.04 сараас хөдөлмөрийн хөлсний доож хэмжээ 792 мянга болно

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөгөөр тогтоосон.

Энэ тогтоол 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ.

Тиймээс сайн дурын даатгуулагч та 2025 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөгөөс тооцуулан шимтгэлээ төлнө.

Өөрөөр хэлбэл 2025 оны 1, 2, 3 дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянган төгрөгөөс тооцон 89.100 төгрөгний шимтгэл төлөх юм. 

Эх сурвалж: НДЕГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button