Агаарын бохирдол багатай үед цонхоо нээж агаараа сэлгэж хэвшээрэй

Агаар сэлгэнэ гэдэг нь гаднаас цэвэр агаар оруулах, бохирдсон агаарыг зайлуулах гэсэн 2 асуудлыг хамтад нь авч үзэхийг хэлдэг.
Тиймээс агаарын чанарын индекс 50-аас бага буюу агаарын бохирдол багатай үед өрөө тасалгаанд агаар сэлгэлт хийж хэвшихийг НЭМҮТ-өөс мэдээллээ.