Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтэд “Патрол” маркийн автомашины жолоочийг буруугүй гэж үзжээ

Дүнжингаравын уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан “Дашваанжил” ХХК-ийн хүнд даацын автомашины жолооч, “Патрол” маркийн автомашины жолооч нар зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас дэлбэрэлт болж тэр хавьд явганаар, автомашинаар зорчиж явсан 7 хүн нас барж, тэнд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн.
Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас 2024 онд шийдвэрлэгдсэн хэргүүдийн талаар мэдээлэл өгөх үеэрээ уг осолтой холбоотойгоор дараах мэдээллийг өгөв.
Тодруулбал, Уг дэлбэрэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд 8 төрлийн 98 шинжээчийн дүгнэлт гарсан. Техникийн шинжээчийн дүгнэлтээр “Патрол” маркийн автомашины буруутай үйл ажиллагаа байхгүй байсан. Харин “Дашваанжил” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой уг осол гарсан гэж үзэн Шүүхэд шилжүүлсэн гэв.