Нийслэлд өдрийн цагаар хог хаяхыг хориглолоо

Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагуудад хог хаяхыг хориглох шийдвэр гарчээ.
Үүнтэй холбоотойгоор хог хаягдлыг тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлжээ. Энэхүү шийдвэрийг дүүрэг, хороодын Засаг дарга нар хариуцан ажиллана. Дахивар хог авах савуудыг байршуулж, ангилан ялгасан хогийг зориулалтын машинаар шөнийн цагаар тээвэрлэнэ. Уг шийдвэрийг нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлж эхэлнэ.
Зарим иргэд машины цонхоор тамхины ишээ хаях, зориулалтын бус газар хог тавьж байгаа мэдээллийг иргэд хороо, дүүрэгтээ мэдэгдэж хамтарч ажиллах шаардлагатай.