Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Зайсангийн хуучин гүүрийг буулгах ажлын явц 25 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сарын 1-нд буулгаж дуусна. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэдгийг албаныхан мэдээллээ.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр “Зайсангийн хуучин гүүрийг буулгах ажлын явц 25 хувьтай байна. Гүүрний нийт 90 дам нуруунаас 30-ыг нь өчигдөр буулгаж дууссан. Өнөөдрийн байдлаар ус сувгийн зэрэг шугам сүлжээний буулгалт дуусаад байна. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button