Автобусанд хоёр төрлийн карт уншуулж болно

Нийтийн тээврийн үйлчилгээнд “ubsmartcard”, “ubcard” гэсэн хоёр төрлийн карт уншигч ажиллаж байна.

Хэрвээ “ubcard” төхөөрөмжөөр төлбөрөө төлөх бол дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?

  • Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Зорчигч та UBCARD аппликейшн татаж авах эсвэл UB CARD-аа худалдан авсан байх ёстой.
  • Хэрэв UBCARD аппликейшн татаж авсан бол автобусанд суухдаа урд талын төхөөрөмжид виртуал картаа уншуулаад, буухдаа уншуулах шаардлагагүй 3 удаа дамжин суугаарай.
  • Та UBCARD аппликейшн татаж аваад QR кодоо төхөөрөмжийн дээд хэсэгт уншуулж болно. Та QR код ашиглан төлбөрөө төлсөн бол мөн буухдаа уншуулах шаардлагагүйгээр 3 удаа дамжин сууна.
  • Хэрвээ та UB CARD -аа худалдан авсан бол автобусанд суухдаа уншуулаад буухдаа дахин уншуулах шаардлагагүй.
  • UB CARD -аа киоск төхөөрөмжөөс худалдан авах бүрэн боломжтой

Харин ub smart card төхөөрөмжөөр төлбөрөө төлөх бо дамжин суух хөнгөлөлтийг хэрхэн эдлэх вэ?

  • Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Umoney карт эсвэл Банктай хамтарсан Umoney карттай байх.
  • Банктай хамтарсан карт мөн эсэхийг шалгахдаа банкны картын ард байрлах 1615-аар эхэлсэн 16 орон бүхий Umoney картын дугаар байгаа эсэхийг шалгана.
  • Umoney картаа цэнэглэнэ. Банктай хамтарсан карт бол дансандаа 5000-аас дээш төгрөгтэй байх.
  • Автобусанд суухдаа Umoney төхөөрөмжид картаа дарах.
  • Автобуснаас БУУХ БҮРДЭЭ Umoney төхөөрөмжид картаа дарах.

Нэг удаа төлбөр төлж тухайн өдөртөө 3 удаа дамжин суух боломжтой.

Хамтарсан карт:Голомт банкны Т карт, ХХБанкны Бритто Классик, Бритто Эйнштейн карт, Хаан банкны К карт, Хас банкны Тэмүүлэл карт

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
1 month ago

Umoney kartaa busand orohdoo 1 udaa dardag bolgochoochee,

Back to top button