НҮБ: Тав хүртэлх насныхан төмөр дутлын цус багадалттай байна

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгээр “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгааг 2023-2024 онд Монгол Улсын эдийн засгийн 4 бүс, 21 аймгийн 112 сум, нийслэлийн 8 дүүргийн анхан шатны 200 түүврийн нэгжид зохион байгуулсан.

Монгол Улсын 5 хүртэлх насны хүүхдийн дунд цус багадалт “Дунд” зэргийн (21.3%) тархалттай, цус багадалттай хүүхдүүдийн дийлэнх хувь хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн цус багадалттай байна. Нийт 6–59 сартай хүүхдийн 5.7% төмөр дутлын цус багадалттай байжээ.

Цус багадалтаас сэргийлэхийн тулд:

  •    Хоол эмчилгээ (Төмрөөр баялаг хүнс хэрэглэх)
  •   Max, малын гэдэс дотор, загас, шар буурцаг, бууцай, дүпү, гүнждийн үр, вандуй, шош, чидун жимс, манжин, улаан лооль, хулуу, сонгино, мөөг, алим, чавга, банана, анар, лийр, тоор, үхрийн нүд, цангис, нэрс, гүзээлзгэнэ гэх мэт)
  •   Цус багадалтын хүндийн зэргээс хамаарч төмрийн бэлдмэлийг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зөв тунгаар, зөв аргаар хэрэглэнэ.
  •   Цус багадалт үүсгэж байгаа шалтгааныг арилгах буюу эмчлэх
  •  Маш хүнд зэргийн цус багадалт болон хавсарсан хүнд эмгэгтэй зарим тохиолдолд ЭМС-ын 2017 оны А/03 тоот тушаалыг үндэслэн цус цусан бүтээгдэхүүн сэлбэх эмчилгээг хийж болдог

Урьдчилан сэргийлэлт:

  •     Төмөр дутлын цус багадалтад хүргэж болох шалтгаанууд байгаа үед төмрөөр баялаг хүнс тогтмол хэрэглэж байх
  •     Шинж тэмдэг илэрсэн үед эмчид хандаж зөвлөгөө авах
  •     Урьдчилан сэргийлэх шинжилгээ өгч, эмчийн зөвлөгөө авч байх Цус багадалтыг бүрэн эмчлэх шаардлагатай.
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
lumination
26 days ago

ZeZ3grmzLRj

Back to top button