Сумын сургуульд олон улсын хөтөлбөр нэвтрүүлэхээр бэлтгэж байна

Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн хамт олон олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж, тохирцын үнэлгээ хийлгүүлжээ. Тус сургууль нь:

  • 2016 онд Улсын тэргүүний сургууль, 2017 онд Алтан гадас одонгоор шагнагдсан тус сургуулийг 60 гаруй төр нийгмийн зүтгэлтэн, төрийн өндөр албан тушаалтан төгсжээ.
  • Математик, байгалийн ухаан, англи хэлний хичээлийн улсын олимпиадын медальтай 10 багш ажиллаж байна. Англи хэлний багш нар Tesol зэрэгтэй, Ielts-ийн оноотой. Мэдлэ цахим сургуульд хичээл зааж буй 7 багш байна.
  • Мөсөнд авиралтын Дэлхийн залуучуудын аварга 2 сурагч төрсөн нь 12в ангийн сурагч Б.Мөнхбаатар, 12а ангийн сурагч Э.Номинтэнгэр нар.
  • Дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэх алсын хараатай тус сургууль 3 жил дараалан гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр ахисан үзүүлэлттэй үнэлэгдэж, I түвшний үнэлгээтэй сургууль болжээ. Элсэлтийн шалгалтын дундаж оноо 590.6 байгаа нь аймаг, улсын дунджаас дээгүүр үзүүлэлт юм.
  • Pearson, Eduten хичээлийг орчин, арга зүйн хувьд чанарын өндөр түвшинд зохион байгуулахад анхаарч кодчиллын хичээлийг 5 дугаар ангидаа 3 дахь жилдээ орж байгаа нь онцлог байлаа.
  • 7 хоногт 3 удаа хүүхэд бүрдээ сүү өгч байгаа бөгөөд үдийн хоолны үйлчилгээ нь жишиг болж олон сургууль туршлага судалж, хүүхэд бүрийг өв тэгш, жигд хөгжүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх сургалт, хөгжлийн нэмэлт хөтөлбөрүүд нь үр дүнгээ өгч байна.
  • Ментор, менти сургалт багш нарт хүрсэн ажил бөгөөд тус бүр 24 багш хамрагдаж байна.
  • 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийн барилга баригдаж байна. Орон нутгийн дэмжлэг, багш нарын хүчээр урлаг заалаа шинэчлэн тохижуулсан.

Иймд олон улсын хөтөлбөртэй орон нутгийн сургууль болох зорилт дэвшүүлж тохирцын үнэлгээ хийжээ. Тухайлбал, сургуулийн шинэ барилга нь олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх стандартын дагуу төлөвлөгдсөн. Дотуур байр, хөлбөмбөгийн талбайн гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулагдсан. Математик, байгалийн ухаан, англи багш нар өндөр түвшинд бэлтгэгдсэн нь улсын олимпиадад үзүүлсэн амжилт, мэргэшлийн зэрэг, цолоор үнэлэгджээ.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
スインガーポルノ
1 month ago

vIgQSVX0f7g

Back to top button