Мөнгөө төлөхийг шаардсан автобусны жолоочийг хэл амаар доромжилсон гэж гүтгэжээ

Нэгэн иргэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын 2-218 гарааш дугаартай автобусны жолоочийг хэл амаар доромжилсон гомдолтой байна. Хариуцлага тооцож өгнө үү” гомдол гаргасныг Нийтийн тээврийн бодлогын газраас хянаж шалгажээ.
Тус автобусны камерыг хянаж үзэхэд тухайн зорчигчийн картын мөнгөний үлдэгдэл хүрэлцэхгүйг мэдэгдэн жолооч хууль ёсны дагуу зорчих хөлсөө төлөхийг шаардахад зорчигч нь уурлан хэл амаар доромжилсон нь тогтоогджээ.
Нийтийн тээврийн автобусны хяналтын камер тухайн орчны үйл явдлыг дуу, дүрсний өндөр нягтаршилтайгаар бичдэг болохыг тус газраас анхааруулж, нийтийн тээврээр соёлтой зорчихыг уриаллаа. Камерын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.