С.Жамбалжамц дугуйн Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Тайландын Питсанюлок, Пичит гэсэн хоёр хотод засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-16-нд болсон юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд 22 орны 72 шилдэг дугуйчин өрсөлдсөн бол манай улсаас С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд нар өрсөлдлөө.

171.9 км-ын зайн энэ уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц хүрэл медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин алт, Тайландын тамирчин мөнгөн медаль хүртжээ.

Эх сурвалж: БТСУХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button