Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг “Хангарди” одонгоор шагнажээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэв.

үндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе” гээд Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Уоллыг Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.

Э.Цэндбаатар “Төв Азийн аваргын бүсийн төлөөх “Night of Champions Ulaanbaatar-2025″ тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын нийт хамт олонд талархаж буйгаа илэрхийлье” гэв.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button