ХӨСҮТ: БНСУ, Вьетнамд улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

Улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан гэх өгүүлэмжтэй, уг халдварын сэжигтэй 1 хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Дэлхий дахинд 2025 оны 1 дүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдэж, Монголчуудын их зорчдог Тайланд Улсад 103 тохиолдол, БНСУ-д 1 тохиолдол, Вьетнам улсад 114 тохиолдол тус тус бүртгэгдэж, дэгдэлт болж байгаа тул та бүхнийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.  

Үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button