Энэ бямба гарагаас ТЭГШ, СОНДГОЙГООР хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна

Мэдээллийг нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан хүргэж байна.
Хоёрдугаар сарын 11-нээс эхлэн ulaanbaatar.mn болон 10 сайтаар тэгш, сондгой зохицуулалтын талаар санал асуулга явуулсан. Санал өгсөн нийслэлийн иргэдийн 68 хувь нь дэмжжээ. 23 хувь нь дэмжээгүй. Иймд хоёрдугаар сарын 22-27-ны хооронд тэгш сондгойгоор явуулах шийдвэрийг гаргалаа. Цагийн хязгаарлалт өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үйлчилнэ.
