УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга болов

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Б.Баярсайханд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүрэгт ажлыг нь өнөөдөр (2025.02.21) хүлээлгэж өглөө.
Б.Баярсайхан нь Эрх зүйч, Сэтгүүлч мэргэжилтэй, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.
УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажилласан.