1xbet-тэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 25 домэйн хаягийг хаалаа

Арилжааны банкуудтай хамтарч цэнэглэлт, таталт хийдэг үйлчилгээний дансыг царцаах, урлаг соёл, спорт, олны танил нөлөөлөгч, youtuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоом сурталчлахыг зогсоох зэрэг арга хэмжээ авчээ. 
Мөн META руу цахим мөрийтэй тоглоомын агент, хаяг, группүүдийг хаалгах хүсэлт илгээсэн байна. 


“Ойрын хугацаанд “Зөвшөөрлийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглоно. Цахим мөрийтэй тоглоомын эсрэг арга хэмжээ авалгүй удсан ч оройтоогүй. Энэ чиглэлд гадна, дотны бүлэглэл, үндэстэн дамнасан том схемтэй үзэлцэж таарна” гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим хаягаараа дамжуулан мэдээлсэн байна. 

2 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
МИБ
26 days ago

МӨНХЖИН ГӨЛӨГ КОЙН ГАРГАХ ҮЕЭЭС БҮГДИЙГ ТҮР ХААСАН БОЛ ИЙМ АСУУДАЛ БАРАГ ГАРАХГҮЙ БАЙСАН ЮМ ДОО

zochin
25 days ago

яаралтай хаах хэрэгтэй залуучууд хэт автаж байна хохирч байна золтос болж гүйцлээ

Back to top button