Хүмүүжигчдийн урт хугацааны эргэлтийн байрыг шинэчилжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих анги хүмүүжигчдийн удаан хугацааны эргэлт уулзалтын байрыг шинэчлэн засварлажээ.
Тодруулбал, тэдний эрхийг хангах, орчин, нөхцөлийг стандартад нийцүүлэн сайжруулах зорилгоор удаан хугацааны эргэлт уулзалтын байрыг шинэчлэн засварлаж, ашиглалтад оруулжээ.

Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага