Гар зургийн уралдаанд оролцож дотоод гадаадын сургалтад үнэгүй хамрагдах эрхийн эзэн болоорой

🇲🇳 10-13 НАСНЫ ХҮҮХДҮҮД ТА БҮХЭН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНДАА ОРОЛЦОЖ ФИЛИППИНД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАНД СУРАЛЦАХ БОЛОН ГЕРМАН, АНГЛИ ХЭЛНИЙ ОНЛАЙН СУРГАЛТЫН ЭРХҮҮДИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ ЮМ.
🥗🥗🥗Сэдэв: “Миний гэр бүлийн оройн зоог”
Зорилго: Хүүхэд хоол зүйн зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь эрүүл чийрэг өсч, сурч
боловсроход чухал үүрэгтэйг ойлгуулах, эрүүл зөв хооллолтын үндсэн зарчмуудыг
таниулан, бага наснаасаа дадал хэвшил болгон хэрэгжүүлэх зорилгоор “Миний гэр бүлийн оройн зоог” сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг орон даяар зарлаж байна.
🏆🏆🏆Шагналын сан:
1 – байр – Филиппин Улсын Сэбү хотод англи хэлний 1 сарын сургалтын эрхийн бичиг
2-р байр – Герман хэлний 3 сарын сургалтын эрхийн бичиг
3-р байр – Филиппин багштай 2 сарын Онлайн англи хэлний хичээлийн эрхийн бичиг
Тусгай байр – Филиппин багштай 1 сарын эрхийн онлайн эрхийн бичиг
🔑🔑🔑Бүх уралдаанд оролцогч нийт хүүхдүүддээ Швейцарь улсын Мэргэжлийн тогооч Д.Буян “ЭРҮҮЛ МЭНД, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ” хүүхдийн онлайн сургалтанд хамрагдах эрхийн эзэн болно.
Хамрах хүрээ: 10-13 насны хүүхдүүд зөвхөн 1 ангилалаар оролцоно.
Бүтээл хүлээн авах хугацаа: 2025 оны 02 сарын 01-ээс 2025 оны 3 сарын 15-ний өдрийг дуустал
🎉🎉🎉Шалгаруулалтын хугацаа: 2025 оны 3 дугаар сарын 20-оос 3 дугаар сарын 30-ны өдөр.
🏝️🏝️🏝️Шагнал эдлэх хугацаа: Филиппин улсын Сэбү хотод 2025 оны 6, 7 дугаар сард
🆘 Тавигдах шаардлага:
Уралдаанд оролцох бүтээл нь зарлагдсан сэдвийн дагуу байна. Хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд интернэт, ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар зурсан зургийг уралдаанд оролцуулахгүй.
Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг аль ч
зургийн хэрэгсэл ашиглан А3 хэмжээтэй
/42х29.7 см/ цаасан дээр зурна.
Цахим хэлбэрээр зурах тохиолдолд A3 хэмжээнд хэвлэгдэх боломжтойгоор файлаа
[email protected] хаягаар илгээнэ.
Зургийн зөвхөн ар талд овог нэр /бүтнээр/, хүйс, дүүрэг хороо /аймаг , сум/ сургууль, анги, имэйл хаяг , харилцах 2 утасны дугаарыг гаргацтай бичнэ.
💯Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Swiss Mon Edu агентлаг бүртгэн авах бөгөөд цахим
сүлжээнд байршуулах, ном товхимол бэлтгэх, видео танилцуулга хийх, олон нийтэд
зориулсан үзэсгэлэн гаргах зэрэгт ашиглах болно. Ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй.
📫📫📫Бүтээл хүлээн авах хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг , 21-р хороо, Буянт Ухаа олон улсын нисэх онгоцны буудал, 320 тоот
Утас : 99100296, 96070202
Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21-р хороо,
Ерөнхий зохион байгуулагч: Swiss Mon Edu , Ateliér by Boyan Dori
Боловсролыг дэмжигч:
- Winning English Academy
- ОСиЭс Консалтинг Герман хэлний сургалтын төв
- Primeat Махны Хувьсгал
- Хүнс Комплекс
Цахим шуудан: [email protected]
Цахим хаяг: www.swissmonedu.com
Facebook: Swiss Mon Edu
Instagram: Swiss Mon Edu
Утас: 99100296, 96070202
👏👏👏Нийт оролцогч хүүхдүүд та бүхнийг уралдаандаа идэвхтэй оролцохыг уриалж, амжилт хүсч байна.