Сар шинийн баяраар 947 автобусаар иргэдэд үйлчилнэ

 НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж:  “Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих системийг нэвтрүүлсэн. Үүнтэй холбогдуулан хугацаатай автобусны картыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй болж байна.

Тус картаар сард 25 мянган төгрөгөөр хязгааргүй зорчдог байсан бол одоогийн зохицуулалтаар нэг хүн сард 22 мянган төгрөгөөр зорчих боломжтой болсон” гэв.

Мөн сар шинийн баяраар гуравдугаар сарын 5-ны өдрийг дуустал амрах шийдвэр гарсантай холбогдуулан Нийтийн тээврийн газраас тухайн өдрүүдэд амралтын цагийн горимоор ажиллах шийдвэрийг гаргаад байна. 

Ингэснээр сар шинийн баяраар өдөрт 947 автобус иргэдэд үйлчилнэ. Харин ажлын өдрүүдэд 1100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг билээ.

НЗДТГ, ХМОНХХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button