Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр шинэ чиглэл нэмэгджээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс хоёр шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлжээ.
Тухайн хоёр шинэ чиглэл нь М:1A “5 шар-Мөнгөн завъяа” болон М:1Б “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” бөгөөд өнөөдрөөс /03 дугаар сарын 01/ эхлэн иргэдэд үйлчилж байна.
Үндсэн чиглэл болох М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэл иргэдэд хэвээр үйлчлэх ажээ. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ хэмээн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

