ТАНИЛЦ: Сурагчдын өвлийн амралтын ШИНЭ хуваарь

2025-2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх сурагчдын амралтын шинэ хуваарийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.

Бага анги:

  • 12 дугаар сарын 15-ны өдрөөс амарч нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээлдээ орно.

Дунд анги:

  • 12 дугаар сарын 22-ны өдрөөс амарч нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээлдээ орно.

Ахлах анги:

  • 12 дугаар сарын 22-ны өдрөөс цахимаар 7 хоног хичээллэж, үндсэн амралт арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс эхэлнэ. Нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээлдээ орно.

Харин хөдөө, орон нутгийн сурагчид 12 дугаар сард нийслэлийн сурагчдаас 1 долоо хоногоор бага хугацаагаар амарч, мал, төллөлтийн үеэр нэг долоо хоногоор илүү амрах зохицуулалт хийжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button