Түргэний машин хот хоорондын автобустай мөргөлдсөнөөс зургаан хүн нас баржээ

Төв аймгийн Цагдаагийн газарт 2025 оны гуравдугаар сарын 11-ний 19.00 цагийн орчимд  “Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.  

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэр дэх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашины жолооч Э нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан 45 хүний суудалтай Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлджээ.

Ослын улмаас Toyota Hiace маркийн автомашинд зорчиж явсан таван хүн, жолоочийн хамт нийт зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ноцтой осол болжээ. Toyota Hiace нь түргэний тэрэг бөгөөд уг машинд явсан эмч, өвчтөнүүд жолоочийн хамт газар дээрээ нас барсан байна. Энэ ослыг Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button