Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчний тохиолдол сургуулийн хүүхдүүд дундаас илэрч байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлууд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дундаас бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагуудад дараах зөвлөмжийг өгч ажиллаж байна. Үүнд:
- Хүүхдийн байгууллагууд багш, ажилчид, хүүхдүүдийн ирцийг өдөр бүр авч, шинж тэмдгийн тандалт хийх.
- Ажил, хичээлдээ ирээгүй шалтгааныг заавал тодруулах.
- Халуурах, тууралт гарсан, бөөлжсөн, суулгасан, ханиасан шинж тэмдэг илэрсэн тохиолдол илэрвэл заавал, яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөх.
- Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар дамждаг, халдварлалт өндөр өвчин учир бусдад халдвар тархахаас урьдчилан сэргийлж анги, танхимын цэвэрлэгээ, агаар сэлгэлтэд анхаарах,
- Cургуулийн анги танхимд амны хаалт тогтмол зөв зүүх.
- Багш, ажилтан, хүүхдүүдийн улаанбурханы эсрэг вакцин хийлгэсэн эсэх болон өвдсөн эсэхийг тодруулах.
- Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин тул багш, ажилтан, хүүхдүүдээс улаанбурханаар өвдөөгүй, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байвал улаанбурханы эсрэг вакцинд заавал хамрагдах.
- Эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг нь тодруулах, хоцорсон бол хүүхдээ вакцинд хамруулах талаар зөвлөгөө өгөх.
- Тодруулах, лавлах зүйлс гарвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн