Мотоцикл сурроныг 18 наснаас дээш настай, “А” ангиллын жолоодох эрхтэй хүн унана

“Мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг механикжсан тээврийн хэрэгсэл гэнэ. Монгол улсын стандартаар тухайн тээврийн хэрэгслийг мотоциклын ангилалд оруулж тооцохоо болсон. 

Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл нь 4 квт-аас дээш хүчин чадалтай, цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь 50 км цагаас илүү хурдтай 2 буюу 3 дугуйт тээврийн хэрэгсэл юм.

Мотоцикл сурроныг 18 наснаас дээш настай хүн замын хөдөлгөөнд унана. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй “А” ангиллын жолоодох эрхийн хүн замын хөдөлгөөнд унаж хөдөлгөөнд оролцоно” гэв.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button