Улаанбурханы 1106 тохиолдол батлагдлаа

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээллээ. Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчин юм. Улаанбурхан өвчний халдвар ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна.
Иймд халдвар батлагдсан сургууль, орчинд ажиллаж буй хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдвал өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой.
Улаанбурхны эсрэг вакциныг хүүхдийн 9 сартай болон 2 настайд хийдэг бөгөөд вакцинаа цаг тухайд нь хийлгэсэн бол халдвараас сэргийлж чадна гэж ХӨСҮТ-өөс зөвлөв.
