ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг чөлөөлж, М.Адилсайханыг томиллоо

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо. Тэрбээр тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч  бөгөөд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 

Япон улсын  Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхим мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай юм.
I. Боловсрол 

  • 2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
  • 2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС 
  • 2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт 
  • 2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
  • 2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ

II. Ажлын туршлага

  • 2007 он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
  • 2007-2009 он дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
  • 2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
  • 2014-2021он дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
  • 2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
  • 2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал

III. Сонгуульт ажил

  •  2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
  • 2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
  • 2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button