Улаанбурханы батлагдсан тохиолдол 1296 боллоо

Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол өнөөдрийн /2025 оны 5-р сарын 5-ны/ байдлаар өссөн дүнгээр 1296, эдгэрсэн тохиолдол 868,  Улаанбаатар хот болон 10 аймагт нийт 281 тохиолдол эмнэлгийн тусламж авч байна.  

Эдгээр батлагдсан тохиолдлын дийлэнх нь 10-14 нас байгаа ба ЕБС-ийн 10 гаруй хувьд нь улаанбурханы 3-аас дээш  тохиолдол бүртгэгдсэн  байгаа тул өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар(НЭМГ), Боловсролын ерөнхий газар (БЕГ)-тай хамтарсан явцын эрсдэлийн үнэлгээг зохион байгуулав.

Эрсдэлийн үнэлгээнд ЭМЯ-ны халдварт өвчний асуудал хариуцсан ахлах шинжээч, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, дэд захирал, зөвлөх, дархлаажуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүд, НЭМГ болон БЕГ-ын суралцагчийн хөгжлийн асуудал болон Бага насны хүүхдийн хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтнүүд тус тус  оролцлоо.

Явцын эрсдэлийн үнэлгээнээс цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон байгууллагуудад хэрэгжүүлэх зөвлөмж  боловсруулж хэрэгжүүлнэ гэв.

Эх сурвалж: ЭМЯ

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Créer un compte gratuit
25 days ago

Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.

Back to top button