Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замыг тодорхойгүй хугацаанд хаалаа

Завхан аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Солонготын даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан А0603 дугаартай Цэцэрлэг- Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замыг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн тус чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.