“Харанга” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Ц.Энхманлай таалал төгсжээ

“Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, ая зохиогч, дуучин, Гавьяат жүжигчин, Төрийн шагналт Ц.Энхманлай 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр таалал төгсжээ.
1989 онд байгуулагдаж, анхны “Амьдрал” концертоо тоглосноос хойш 2019 онд 30 жилийн ойн “Замд гаръя”, 35 жилийн ойн тоглолтуудаар үргэлжилж, тасралтгүй уран бүтээлээ туурвисаар ирсэн “Харанга” хамтлагийнхны Монголын рок поп хөгжмийн урлагт түүхэн үүрэг гүйцэтгэж, байлдан дагуулсаар өнөөг хүрсэн. Хамтлагийн ахлагч Ц.Энхманлай 1956 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төржээ.
Хамтлагийн гишүүд 1977 онд Ардын армид татагдан танилцаж “Соёмбо” хамтлагт хамт тоглох болсноос хойш 10 гаруй жилийн дараа 1989 онд Драмын театрын дэргэд “Харанга” хамтлагаа байгуулсан түүхтэй.