Дараах хүнсний ногоог нийлүүлэх тариаланчдад ирэх сараас мөнгөн урамшуулал олгоно

“Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-д заасны дагуу зургаадугаар сарын 1-ээс эхлэн дараах төрлийн хүнсний ногоо нийлүүлэх тариаланчдад урамшуулал олгохоор шийдвэрлэжээ. Үүнд:

  • Байцаа
  • Сонгино
  • Саримс
  • Чинжүү
  • Улаан лооль
  • Өргөст хэмх
  • Навчит ногоо
  • Шар лууван (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )
  • Хүрэн манжин (Боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн тохиолдолд )

Журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч дараах шаардлагыг хангасан байна.

  1. Тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (egazar.gov.mn)-д бүртгэлтэй байх;
  2. Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх;
  3. Татварын цахим төлбөрийн баримтын систем (ebarimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулсан байх;

Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж, урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдана гэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button